ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2017-2017 хичээлийн жил

Энэ хичээлийн жилд нийт 64 бүлэгт  2267 сурагч суралцаж байгаа. Бага ангийн Заах аргын нэгдэл, Байгалийн ухааны Заах аргын нэгдэл, Нийгмийн ухааны Заах аргын нэгдэл, 1-р ангийн секц, Физик-Математикийн секц , 2-р ангийн секц,  Хими-Биологийн секц,  3-р ангийн секц  ,Гадаад хэлний секц , 4-р ангийн секц, Түүх-Нийгмийн ухааны секц , 5-р ангийн секц , Технологийн секц,  Монгол хэл, Уран зохиолын секц  ,Гоозүйн секц

Хичээлээс гадуурх дугуйлан секц

Нийт 22 дугуйланд 1086 сурагч хичээллэсэн.  Сургууль дээр багш нарын удирдан явуулдаг “Хүүхэд хөгжүүлэх цаг”-аар багш бүр 7 хоногт 1 удаа 2 цагаар сурагчдад сургалт, болон хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг явуулдаг.

Монгол хэл, Уран зохиолын секцийн хамт олон

хичээлийн жилд 9 багштайгаар  хүүхэд хөгжүүлэх цагийг зохион байгууллаа.Үүнд:    Ч.Эрдэнэчимэг, Ж.Март, Ж.Чулуунжав, Я.Бат-Аврал нар нь ордог ангийн сурагчдадаа ЭЕШ болон МХБ–ийн шалгалтын бэлтгэл, хоцрогдол арилгах, олимпиадын бэлтгэл давтлага хийсэн.               С.Дариймаа нь 12-р ангиудад сонгон суралцах хичээлийг монгол бичиг, найруулгазүй, хэлзүйн үндсэн ойлголтуудыг бататгах зорилгоор явууллаа.                                                                            Д.Болор-Эрдэнэ нь 9в ангид Монгол хэл, бичгийн хичээлээр 10а,б ангийн сурагчдад монгол бичгийн “Бийрийн бичлэгийн дугуйлан”-г хичээллүүлж, арга техниктэй танилцуулан, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.                                                                                                                                Н. Чулуунбаатар багш шатар, даам, яруу найргийн дугуйлан хичээллүүлдэг бөгөөд сурагчдын амжилтаас дурдвал:  Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжавын нэрэмжит "Ундраагийн уянга" яруу найргийн 8 дахь удаагийн наадамд 12г ангийн сурагч Б.Номин Дэд байр мөнгөн медаль өргөмжлөл, 4а ангийн сурагч О.Сайнзаяа дэд байр мөнгөн медаль, өргөмжлөл, 4а ангийн сурагч Г.Мөнгөнцэцэг гутгаар байр, хүрэл медаль, өргөмжлөл, Монгол хэл уран зохиолын багш Н.Чулуунбаатар багш ажилчдын яруу найргийн ангилалд тэргүүн байр алтан медаль, өргөмжлөл, багаараа тэргүүн байр эзэлж Шилжин явах цом өргөмжлөлөөр шагнагдлаа.

 


Математик,Физик,Мэдээлэл зүйн секцийн хамт олон

2017-2018 оныхичээлийн жилд 13 багштайгаар  хүүхэд хөгжүүлэх цагийг зохион байгууллаа.Үүнд:  IQ, математикийн гүнзгий агуулга, Физикийн гүнзгий агуулга, Програмчиллын хэл, Хэрэглээний программ, ЭЕШ-д бэлтгэх зэргээр хүүхдийг хөгжүүллээ.