Мэндчилгээ

Захирлын  мэндчилгээ.

Эрхэм хүндэт багш, ажиллагсад, эцэг эхчүүд, үе үеийн ажил амьдралаараа тус сургуультай салшгүй холбогдсон ахмад багш нар, удирдлагууд, төгсөгчид та бүхэндээ энэ өдрийн халуун дотно мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Манай сургууль нь боловсролыг шинэчлэлийн эрчимтэй хөгжлийн жилүүдэд ирээдүйд чиглэсэн эрхэм зорилго дэвшүүлж, шинэ арга барил, эрдэм мэдлэгт суурилсан төсөл хөтөлбөр бүрт анхдагчаар оролцож, шинэ соргогийг эрэлхийлэн боловсролын шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж өнөөдрийн түвшинд хүртэл авч яваа нь сургуулийн үе үеийн удирдлагууд, багш, хамт олон, ажилчид, сурагчдын маань нөр их хөдөлмөр зүтгэл юм.

Хийсэн бүтээсэн бүхнээ бататган хийх бүтээх бүхнээ төлөвлөж орчин үеийн загвар сургууль болох явдал бидний эрхэм зорилго байх болно. Үүнийг хэрэгжүүлэхэд  манай хамт олны идэвх зүтгэл санаачлага зайлшгүй хэрэгтэй юм.

Хайртай хүүхдүүд, эрхэм хүндэт эцэг эх, багш, ажилчид аа! Та бид хамтдаа хөдөлмөрлөж чадвал хүүхдүүдийн маань эрдмийн зам мөр өлзийтэй байх болно.

 

 

 

 

БГД 40-р сургуульийн захирал : БТА, Удирдахуйн ухааны магистр Б.БАЛГАН 

Манай хамт олонЭрхэм зорилгоМэндчилгээНИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 40 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 1619
Энэ 7 хоногт 83
Энэ сард 1597
Нийт зочилсон 54153

 Утас

Гар утас : 70140195
Email : 40.e-school.mn

 Хаяг

Баянгол дүүргийн 15-р хороо 40-р сургууль
Нийслэлийн Ерөнхий Боловсролын 40 дүгээр сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC