
ӨМӨЗО-ны Эзэн хорооны Монгол үндэстний сургууль,Нийслэлийн Боловсролын газар,Нийслэлийн 23-р сургуулиас улс орон даяар зохион байгуулсан "Дэлүүн болдогийн гэгээн зөн" хэмээх энэхүү яруу найргийн наадамд дунд насны ангилалд 8а ангийн сурагч Ганчимэгийн Александр дэд байр,өргөмжлөл,180000 төгрөг,багшийн ангилалд миний бие "Олны таашаал хүртсэн шүлэг"-ээр шалгарч ӨМӨЗО-оор аялах эрхийн бичгээр шагнуулсанд энэхүү наадмыг шүүн тунгаасан МЗЭ-ийн Бодлого зохицуулалтын албаны дарга Намбарын Пүрэв,МЗЭ-ийн шагналт зохиолч яруу найрагч Б.Цогнэмэх, Баатаргүр, НБГ болон Нийслэлийн 23-р сургуулийн хамт олондоо баярлалаа. НИТХ- ийн Нийгмийн бодлогын хороо, Нийслэлийн боловсролын газар, Монгени цогцолбор сургууль нийслэл даяар зарлан зохион байгуулсан " Хөх толбо" яруу найргийн наадмыг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус наадамд улс, нийслэлийн 130 сургуулийн бяцхан жиргээчид, яруу найрагч 200 гаруй сурагчид оролцлоо. Энэ хүү яруу найргийн наадамд бага насны "Хүрэл тулга" ангилалд 5а ангийн сурагч О. Сайнзаяа тэргүүлж алтан медаль, ахлах насны ангилалд 10г ангийн сурагч Н. Алтынбек тусгай байр эзэлж сайхан амжилт үзүүлсэнд сургууль хамт олноос нь баяр хүргэе